Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (TOPIK):
TOPIK /Test of Proficiency in Korean/ гэдэг нь Солонгос хэлний албан ёсны түвшин тогтоох шалгалт бөгөөд нийт 6 түвшинтэй байдаг. Үүний 3-р түвшинтэй байхад БНСУ-н ихэнхи их, дээд сургуулиудад хэлний бэлтгэлгүйгээр элсэн суралцах боломж нээгдэх ба 4-р түвшинтэй байхад тэтгэлэгүүдэд хамрагдах таатай боломжууд нээгддэг юм. Монголд TOPIK-н шалгалтыг жилд хавар, намар гээд 2 удаа авдаг. Манай академи нь энэ шалгалтанд бэлтгэх сургалтаар дагнасан хамгийн сайн сургалтыг явуулдаг ба уг улсын шалгалтанд хянагч багш нараар багш нараа ажиллуулдаг юм аа. Хэрэв Солонгос хэлийг анхлан сурах гэж байгаа бол дээрхи шалгалтанд бэлтгэх байдлаар суралцвал богино хугацаанд илүү гүнзгий сурах боломжтой.
ТOPIK-1: 1, 2-р түвшин багтана. Нийт 200 оноотой. Үүнээс сонсох чадвар 100 оноо(30 тест- 40 мин) унших чадвар 100 оноо (40 тест, 60 мин), Нийт онооны 80-139 хүртлэх оноо авсан тохиолдолд 1-р түвшинд тэнцэнэ. 140-200 хүртэлх оноо авсан тохиолдолд 2-р түвшинд тэнцэнэ.
ТOPIK-2: 3, 4, 5, 6-р түвшин багтана. Нийт 300 оноотой. Үүнээс сонсох чадвар: 100 оноо (50 тест- 60 мин) унших чадвар: 100 оноо (50 тест, 70 мин), Бичих чадвар: 100 оноо (4 асуулт, эссэ, 50 мин) Нийт онооны 120-149 хүртлэх оноо авсан тохиолдолд 3-р түвшинд тэнцэнэ. 150-189 хүртэлх оноо авсан тохиолдолд 4-р түвшинд тэнцэнэ. 190-229 хүртэлх оноо авсан тохиолдолд 5-р түвшинд тэнцэнэ. 230-300 хүртэлх оноо авсан тохиолдолд 6-р түвшинд тэнцэнэ.